Uncategorized

Увс-ЦСҮАА

БАЯД ҮҮЛДРИЙН ХОНЬ

Баяд үүлдрийн хонийг Увс аймгийн Малчин, Хяргас, Зүүн говь,Тэс  сумуудад  үржүүлдэг.

Зүс,галбир,бие цогцос: Нийт хонины 30 гаруй хувь нь хар бараан толгойтой цагаан зүстэй, Энэ үүлдрийн хонины биеийн хэсгүүд нь тэнцүүхэн хөгжсөн чийрэг бие цогцостой, тэсвэр хатуужил сайтай, хуцны 78% эм хонины 47% эвэртэй, борвио хүрэхгүй богино дугираг хэлбэрийн өөхөн сүүлтэй мах-өөх- ноосны хэвшилтэй.

Ашиг шим:Баяд үүлдрийн хонь мах- ширүүвтэр ноосон ашиг шимтэй.Хонины намрын амьдын жин эм хонь дунджаар 56 – 58кг, эр хонь 60 – 90 кг, охин төлөг 45 – 50 кг , төлгөн хуц  51 – 55 кг. Ноосны гарц дунджаар хуцных 2.16 кг, эм хонь 1.82 кг, эр хурга  0.43 кг,  эр хонины  ахар 0.57 кг хүрдэг.

ӨЛГИЙН УЛААН ҮҮЛДРИЙН ЯМАА

Увс аймгийн Өлгий суманд үржлийн цөм сүргийг үржүүлж,  баруун бүсийн  ямаан сүргийн ашиг шимийн гарц, чанарыг сайжруулахад сайжруулагчаар ашиглаж байна.  Их нууруудын хотгор, Хархираа, Түргэний уулсын байгаль цаг уурын нөхцөлд ардын селекцийн  үр дүнд бий болсон ямаанд түшиглэн шинжлэх ухааны үндэстэй шилэн сонголт хийж, өөр дотор нь үржүүлж бий болгожээ. Нарийн /кашмер/  ноолуур, мах сүүний хосолмол ашиг шимтэй. Их нууруудын хотгор, Хархираа, Түргэний уулсын байгаль, цаг уурын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицсон амьдрах чадвар сайтай, холын замд туувар даах чадамж өндөртэй, ноолуурын гарц илүүтэй, бие томтойгоороо Монгол үүлдрийн ямаанаас ялгаатай.

Холбоотой мэдээлэл

Back to top button