Цөм сүрэг

Дорнод аймаг

БАРГА ҮҮЛДРИЙН ХОНЬ

Барга үүлдрийн хонийг Дорнод аймгийн Цагаан-Овоо  суманд  үржүүлдэг.
Зүс,галбир,бие цогцос:Барга үүлдэр хонь толгой дунд зэргийн хэмжээтэй, ялимгүй монхордуу, ихэвчлэн эвэргүй , хүзүү махлаг, сэрвээ намхан  бусад омгийн болон нутгийн монгол хониноос бие нь уртлаг,өргөн гүн цээжтэй, нуруу ууц шулуун, өргөн ,хангалттай махлаг, ууцандаа өөхөн хуримтлал ихтэй учир  цээж рүүгээ тонгоруу  бөгтөр байдалтай харагдана.
Ашиг шим:Барга үүлдрийнхонь мах-өөхний  ашиг шимтэй, Үржлийн шилмэл хуц намар 74,6 кг, эм хонь 65 кг жинтэй. Махан ашиг шим сайтай, дунджаар эм хонины нядалгааны жин 24,3кг эр төлөгийнх 20,0 кг, эр хурганых 13,5кг, нядалгааны гарц 43,0 – 46,3 хувь байдаг

Дорнод талын махны хэвшлийн үхэр

Ашиг шим : Дорнодын махны үхэр галбир бие цогцосоор махны хэвшлийг нилээд хадгалсан бөгөөд тугалын төрөх үеийн жин дунджаар 16,0-22,0 кг, эхээс ялгах үед 6 сартайдаа 129кг-131кг,хонлгийн нэмэгдэл жин 600-700грамм зарим тугалных 900 грамм хүртэл байдаг.Үржлийн бухных дунджаар мухар удмынх 570,8 кг, эвэртэй удмынх 568,7 кг, үнээ 365-370кг, бяруу 225-230кг,шүдлэн 286-292 кг байна. Дорнод талын махны хэвшлийн үхэр нь ойт хээрийн бүсийн үхэрний дундаж жингээс 30-40 кг-аар илүү байдаг. Энэ үхэр өвөл хаврын цагт бага хэмжээний нэмэгдэл тэжээлээр тэжээж бусад үед бэлчээрийн маллагаанд байж махны чигллийн үхэр үржүүлэх гэж байгаа бүс нутагт сайжруулагчаар ашиглаж байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button