Uncategorized

Завхан-ЦСҮАА

САРТУУЛ ҮҮЛДРИЙН ХОНЬ

Сартуул үүлдрийн хонийг Завхан аймгийн Эрдэнэхайрхан ,Алдархаан сумдад үржүүлдэг.

Зүс,галбир,бие цогцос: Сартуул үүлдрийн хонь ихэвчлэн хар толгойтой, хар бор, халзан хар нүдэн их бие нь цагаан зүстэй,цовоо сэргэлэн,хурдан хөдөлгөөнтэй,толгой хөнгөвтөр, тэгш шулуун хамартай,хоёр чих нь хагас сөхөөстэй,нуруу хондлой тэгш өндөртэй,хавирганы матаас сайн,чээж өргөн,гүн,бөөрөнхийдүү хэлбэртэй,хөлийн тавилт тэгш богиновтор, шилбээрээ  нарийвтар, бат бэх туурайтай, их төлөв чийрэг бие цогцостой.

Ашиг шим: Сартуул үүлдрийн хонь мах – бүдүүвтэр ноосны чиглэлийн ашиг шимтэй. Амьдын жин хуцных   68 кг, эм хонь 45,0 кг, охин төлөг 38 кг, хурганы төрөх үеийн жин 3,5 кг ,6 сартайд  28 кг жинд хүрнэ.

Үржлийн хуцны ноосны гарц дунджаар 2.6 кг, эм хонь  1.9 кг, охин төлөг 1.6 кг, эр төлөг 1.8 кг байна.

ЗАВХАН БУУРАЛ ҮҮЛДРИЙН ЯМАА

Завханы буурал ямааг Завхан аймгийн Дөрвөлжин суманд үржүүлдэг.

Зүс,галбир,бие цогцос: Зонхилох зүс нь хар, хар  халтар,  буурал хошуутай зарим хэсэг нь нурууны нугам дагасан хүрэн бор судалтай, согсоо сахал сайтай,толгой хөнгөн,унжуу байрлалтай дунд зэргийн чихтэй,гэдэргээ наран хэлбэрийн эвэртэй,цээжин бие,яс булчингийн хөгжил сайн, хондлой өндөрдүү, чийрэг бие бялдартай.

Үржүүлэг: Нутгийн монгол ямаан дотроос үржил,ашиг шим сайтай хэсгийг үржүүлэн үржлийн шилмэл хэсэг бий болгон өөр дотор нь цэврээр үржүүлжээ.Сүргийн хэмжээнд ноолуурын гарцыг нэмэгдүүлэх үржил селекцийн ажлыг амьдын жин,бие цогцосын хэвшилтэй зохистой хослуулах нь зүйтэй.

Ашиг шим: Голлох  ашиг шим нь ноолуур. Уян зөөлөн цайвар саарал ноолууртай голч13-15 мкм,урт 4,5-5,5 см,хялгасны урт 6-8 см, ноолуурын гарц ухных 419 гр,эм ямааных 394 гр,ноолуурын цэвэр гарц 47.0% байдаг

Холбоотой мэдээлэл

Back to top button