Uncategorized

Булган-ЦСҮАА

ХАНГАЙ ҮҮЛДРИЙН ХОНЬ

Булган аймгийн Бүрэгхангай суманд үржүүлдэг.

Ашиг шим:  Мах-нарийн  ноост ашиг шимтэй.Хангай үүлдрийн хонь дотроо жин ихтэй, урт ноостой, өтгөн ноостой гэсэн 3 удамтай.

  • Жин ихтэй удам 1667 – бие томтой амьдын жин 89,0 кг,,ноосны гарц 7,9 кг.жигд нарийн ноостой ноосны чанар 60-64,өвдөг ,борвио хүртэл ноостой,толгойнх нь ноос хоёр нүдийг холбосон зурвас хүртэл ургасан,эм хонины намрын жин 64,0 кг,ноосны гарц 4,4 кг,хуцны жин 93,7 кг,ноосны гарц 7,8 кг,ноосны урт 9,0 см хүрдэг.
  • Урт ноост удам 4610 –амьдын жин 71,0 кг,ноосны гарц 8,0 кг,ноосны урт 9,8 см. Энэ удмын хуцны амьдын жин 86,3 кг,эм хонь 50,7 кг,ноосны гарц хуцных 7,4 кг, эм хониных 4,23 кг,10,5 см урт ноостой.
  • Өтгөн ноост удам 0417-амьдын жин 77,0 кг,ноосны гарц 8,2 кг,ноосны урт 7,5 см,64-р чанарын ӨӨ -өтгөн ноостой.Энэ удмын хуцны жин  86,0 кг,эм хонь 49,7 кг,ноосны гарц 8,0;4,0 кг,ноосны урт 7,7-7,9 см,ноосны өтгөн сайтай,ноосны нарийн 64-70-р чанарт багтана.Төлөрхөг чанар 110-127  хүрдэг.

СЭЛЭНГЭ ҮҮЛДРИЙН ҮХЭР 

Бий болгосон үржил селекцийн арга:

Казакын цагаан толгойт үүлдрээр монгол үхрийг 2-3 дахь үе хүртэл эрлийзжүүлж тохиромжтой хэвшлийн үхрийг шилэн сонгож “өөр дотор” нь үржүүлэн махны чиглэлийн “Сэлэнгэ” үүлдрийн үхрийг бий болгожээ.

Ашиг шимийн үндсэн чиглэл -Махны

Сэлэнгэ үүлдрийн үхрийн онцлог:

Монгол үүлдрийн үхрийн тэсвэрт чанар, бэлчээр ашиглах чадварыг болон Казахын цагаан толгойт үүлдрийн үхрийн биеийн жин, өсөлтийн давуу байдалтай хослуулан удамшуулж чадсан давуу талтай. Сэлэнгэ үүлдрийн үхэр махны хэвшлийг бүрэн хадгалсан, гуя хонгоны махны дүүргэлт сайн, булчин махны хөгжил жигд, цээж бөгс тэнцүү, нядлагын гарц, жингээр махны төрөлжсөн үүлдэртэй ойролцоо, сүүлэг шинжээрээ эхлээр бойжиж байгаа тугалын өсөлтийн эрчмийг бүрэн хангаж чаддаг. Тугал нь 25-30 кг жинтэй төрөх бөгөөд эхлээр бойжуулж, эхээс ялгах үед эр нь 265-330 кг, охин нь 240-280 кг жинтэй байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button