Uncategorized

Хөвсгөл-ЦСҮАА

ЭРЧМИЙН ХАР ОМГИЙН ЯМАА

Эрчим омгийн ямааг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд үржүүлдэг.

Үржүүлэг: Нутгийн ямааг дотор нь шилэн сонгож үржүүлсэнүржлийн шилмэл ямаанд Горно-алтай –монголын эрлийз гаралтай ухна ашиглаж цаашид бие томтой,их ноолууртай ямааг өөр дотор нь үржүүлж  нийт үсэн дахь ноолуурын хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэгджээ

Зүс,галбир,бие цогцос:Эрчим ямаа хар зүстэй,бэлчээрээр таргалах чадвар сайтай, чийрэг бие цогцостой,эвэр,туруу сайтай,өргөн гүн цээжтэй,биерхэг,богиновтор чацтай,нягт зузаавтар арьстай,үсэн бүрхүүл нь сахлаг хар хүрэн өнгийн хялгас,бараан саарал,цайвар саарал өнгийн ,нарийн ширхэгтэй уян зөөлөн ноолуураас тогтоно.

Ямарч нас хүйсний ямааны  ноолуур 13-15 микронметр,  цайвар, бор саарал өнгөтэй,  боловсруулах үйлдвэрийн технологийн шаардлагыг бүрэн хангадаг.

Ашиг шим: Үндсэн ашиг шим ноолуур ,ноолуурын гарц бүдүүн ухных 350 гр,эм ямааных 285 гр, ноолуурын голч 13,9-14,7 мкм,жинхэнэ урт 6,10-9,32 см,нийт үсэнд ноолуур 32,3-44,8%-ийг эзэлнэ. Бүдүүн ухна дунджаар 58 кг, эм ямаа 42 кг, шүдлэн ухна 37кг,  охин шүдлэн 32кг жинтэй , нас гүйцсэн ухна 350 гр  эм ямаа 280 гр,   борлон ухна 250 гр, охин борлон 230 гр- аас доошгүй ноолуурын гарцтай

Эрчим омгийн ямааны нядалгын гарц 44-46%,гулуузны зөөлөн хэсгийн эзлэх хэсэг 76,0-84,0%,1 кг ясанд 4,8-6,0 кг мах ногдоно.

ДАРХАД ОМГИЙН ХОНЬ

Дархад үүлдрийн  хонийг Хөвсгөл аймгийн  өндөр уулын бүсийн Бүрэнтогтох суманд үржүүлдэг.

Зүс,галбир,бие цогцос: Дархад  үүлдрийн хонь  өндөр уулын бүсийн  байгаль  цаг уурын нөхцөл,  бэлчээрийн  маллагаанд  зохицсон, богино  хугацаанд тарга тэвээрэг авдаг,  чийрэг бие цогцостой, богино өөхөн сүүлтэй  хонь бөгөөд  халх хониноос  ноосны гарцаар илүү  ноосондоо  ноолуур ихтэй  ямаан үс багатайгаараа  онцлог юм.  Дархад хонины голлох зүс цагаан зүстэй, толгой   хөнгөн уртдуу, голдуу  эвэргүй,  бучин мах сайн хөгжсөн, цээж гүн, өргөн, хөгжил сайтай,  зоо нуруу тэгш, өргөн байдаг.  Богиновтор  шулуун ууцтай, боривондоо  арай хүрэхгүй дугираг өөхөн сүүлтэй, биеийн хэсгүүд жигд хөгжсөн, ууц сүүлэндээ  өөх илүү хуримтлагддаг.

Ашиг шим: Дархад хонь ширүүвтэр ноост мах өөхний чиглэлтэй.Хуц нь намар 70 кг, эм хонь 48-50кг

Холбоотой мэдээлэл

Back to top button