Uncategorized

Говь-Алтай-ЦСҮАА

ГОВЬ-АЛТАЙ ҮҮЛДРИЙН ХОНЬ

Говь-Алтай үүлдрийн үржлийн цөм сүргийг Говь-Алтай аймгийн Цээл,Бугат ,Тонхил сумуудад үржүүлдэг.

Зүс,галбир,бие цогцос Ихэнхи нь цагаан зүстэй,хөх,бор,хар толгойтой, монхордуу хамартай,биеийн хэлбэр бөөрөнхийдүү ,цээжний багтаамж харьцангуй их,нуруу ууц хондлой өргөн,хөл чийрэг цээжний багтаамж харьцангуй их,нуруу ууц хондлой өргөн , чийрэг  бие цогцостой. Говь-Алтай үүлдрийн хонь ноос-махны бүдүүвтэр ноосны чиглэлтэй.Ноосны гарц үржлийн хуцных  2.2 кг,эм хониных  1,8  кг, Хуцны амьдын жин  70 кг, эм хонь 54 кг байна.

АЛТАЙН УЛААН ҮҮЛДРИЙН ЯМАА

“Алтайн улаан” үүлдрийн ямааны цөм сүргийг Ховд аймгийн Алтай суманд үржүүлж говь цөлийн бүсийн ямаан сүрэгт сайжруулагчаар ашиглаж байна. Улаан ямааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр  “өөр дотор нь” цэврээр сонгон үржүүлж,  нарийн цагаан цайвар ноолуур, мах-сүүний хосолмол ашиг шимийн чиглэл бүхий  ямааг бий болгожээ. Нарийн /кашмир/ цагаан цайвар ноолуур, мах сүүний хосолмол ашиг шимтэй. Алтайн улаан үүлдрийн ямаа нь “А” (ноолуурын), “В” (ноолуур-махны), “C”  (мах-ноолуурын) гэсэн хэвшлүүдтэй. Бусад үүлдэр, омгийн ямаатай харьцуулахад мөнгөн сортой сахлаг хялгастай, цайвар өнгийн нарийн ноолууртай. Зонхилон бор, хүрэн улаан зүстэй.

ТӨХӨМ ТУНГАЛАГИЙН ХҮРЭН ҮҮЛДРИЙН ТЭМЭЭ

Говь-Алтай аймгийн Төгрөг, Шарга, Халиун сумдад “Төхөм тунгалагийн хүрэн” үүлдрийн тэмээний цөм сүргийг үржүүлдэг. Говь-Алтай аймгийн Төгрөг, Шарга сумын нөхцөлд ардын селекцийн үр дүнд бий болсон ноосны хэвшийн  тэмээн сүрэгт шинжлэх ухааны үндэслэлтэй шилэн сонгож, өөр дотор нь удам дагуулан үржүүлж бий болгосон. Ноос, сүү – уналга эдэлгээний чиглэлээр үржүүлж байна. Төхөм Тунгалагийн Хүрэн тэмээний гол онцлог нь хоолой, шилнээс гадна хүзүүний хоёр талаар давхар зогдортой байдаг. Чиглэлтэй шилэн сонголтын нөлөөгөөр тэмээний бие бялдар, хэв маяг сайжирч,  биеийн хэсгүүдэд  /их бие, хонго, ташаа, гуя, борви/  харьцангуй жигд ургасан урт, өтгөн ноостой.

Холбоотой мэдээлэл

Back to top button