Мэдээ мэдээлэл

УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧААР ОРХОН СУМЫН ИРГЭН Б.БАМБАРУУШ ТОДОРЧЭЭ

Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Батчулууны Бамбарууш улсын аварга тариаланч боллоо. Өнөөдөр /2019.01.27/ Монгол улсын Их хурлын гишүүн Д.Хаянхярваа, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд болон холбогдох удирдлагууд аварга тариаланчийн шагналыг гардуулан өглөө. Б.Бамбарууш нь 1996 оноос эхлэн төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд 22 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд жил бүр дунджаар 8-10 га газарт төмс, хүнсний ногоо тариалдаг байна. Тэрбээр хөрсний үржил шимийг сайжруулахад онцгой анхааран агротехникийн шаардлагын дагуу боловсруулан өндөр ургац авахын зэрэгцээ малын бууцыг ялзруулан бордоо болгож жил бүр 1 га-г 30-40 тонноор борддог байна. Мөн өөрийн хөрөнгөөр 300 тонны багтаамжтай стандартад нийцсэн зоорийг 20 сая төгрөгийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулж 1200-2000 ширхэг нөөшилсөн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлсэн ахмад тариаланчдын нэг юм. Жилийн тариалалтын хугацаанд 3 иргэнийг байнгын ажлын байртай болгож 20-25 иргэнийг түр ажлын байраар хангадаг байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button