Цаг үеийн мэдээ

Мал үржлийн технологийн ажил үйлчилгээний нэгжүүдийг хамруулсан сургалт семинар амжилттай болж өнгөрлөө.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын “Малын генийн санг хамгаалах, биотехнологийн ололтыг нэвтрүүлэх хөдөлгөөн өрнүүлэх тухай” 2021 оны А-108 дугаар тушаалын хүрээнд: Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа зохиомол хээлтүүлгийн гэрээт техникч , Мал үржлийн технологийн ажил үйлчилгээний нэгжүүдийг хамруулсан сургалт семинар амжилттай болж өнгөрлөө. Энэ арга хэмжээнд төв орон нутгийн 56 хүн оролцож 36 зохиомол хээлтүүлгийн техникчтэй гэрээ байгуулж өнгөрсөн оны зохиомол хээлтүүлгийн ажил үйлчилгээний үр дүнгээ дүгнэн 2022 онд хийгдэх ажил үүргээ хэлэлцэж санал бодлоо солилцлоо мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар малд зохиомол хээлтүүлгийн ажил хийх техникч нарын ажлын даалгаврыг танилцуулж техникч нараас санал асуулга авлаа

Холбоотой мэдээлэл

Back to top button