Цаг үеийн мэдээ

Төр захиргааны байгууллага, иргэн аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах чиглэлээр уулзалт, зөвлөгөөн зохион байгуулав.

2022.02.11
Малын удмын сангийн үндэсний төвөөс Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын тавьсан саналын дагуу тус аймгийн сумдын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нартай Дархан-уул аймгийн Хонгор сум дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт Малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх, орон нутгийн Төр захиргааны байгууллага, иргэн аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах чиглэлээр уулзалт, зөвлөгөөн зохион байгуулав.
Зөвлөгөөнд Төв аймгийн Засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Яамны Малын генетик нөөцийн хэлтэс, болон 27 сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарын 60 хүн оролцсон. Тус үйл ажиллагааны үеэр 2021 онд хамтран ажиллаж хэрэгжүүлсэн санамж бичиг болон гэрээний хүрээнд гүйцэтгэсэн ажиллагааны үр дүн, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, Малын удмын сангийн үндэсний төвөөс малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр орон нутгийн төр захиргааны байгууллага, иргэн, аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах боломжийн талаар нээлттэй ярилцав.
Сумдын зүгээс сонирхсон чиглэлээр асуулт хариулт өрнүүлсэн бөгөөд 6 сумдын засаг дарга нараас малын үүлдэрлэг байдлыг хэрхэн сайжруулах, орон нутгийн өмчит цөм сүргийн аж ахуй байгуулах чиглэлээр Малын удмын сангийн үндэсний төвийн холбогдох албан тушаалтнаас тодорхой зөвлөгөө авав.
Мөн уулзалтад нэмэлт мэдээлэл болгож Үхэр үржүүлэгчдийн холбооны тэргүүн Ж.Баттөгс “Сүүний кластер фермийн хөгжил” сэдвээр, Малын бүртгэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “ММА” ХХК-ийн захирал М.Алимаа Малыг ялган тэмдэглэх бүртгэлжүүлэх тухай нэмэлт мэдээллүүдийг өгч хамтран ажиллахаа илэрхийлэв.
Оролцогчдод Малын удмын сангийн үндэсний төв дээр байрлаж буй импортын үхэр сүрэг болон 2021 онд шинээр байгуулагдсан “Сонгомол хишигтэн” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцуулж, сумандаа эрчимжсэн аж ахуй эрхлэх сонирхолтой иргэн аж ахуй нэгжтэй хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх чиглэлээр зөвлөмж өгсөн

Холбоотой мэдээлэл

Back to top button