ЗОХИОМОЛ ХЭЭЛТҮҮЛЭГ

‘ЭРҮҮЛ МАЛД ЗОХИОМОЛ ХЭЭЛТҮҮЛГИЙН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЯН’-Ы ХҮРЭЭНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ

Монгол улсын Засгийн газраас “Мах-Сүүны анхдугаар аян”-ыг зарласантай холбогдуулан Малын чанар сайжруулах жилийн хүрээнд хэрэгжүүлж  буй   “ Эрүүл малд зохиомол хээлтүүлгийн ажлыг эрчимжүүлэх аян”-ыг  зохион байгуулах зорилгоор орон нутагт үхэр сүргийг сүү, мах, мах-сүүний , хосолмол ашиг шимт хээлтүүлэгч малын гүн хөлдөөсөн үрээр зохиомолоор хээлтүүлэх, хээлтүүлгийн ач холбогдолыг олон нийтэд сурталчилах  үүрэг бүхий мэргэжлийн зоо техникч, гэрээт техникч захиалгын дагуу ажилалаа.Улсын хэмжээнд нийт 8-н аймаг, нийслэлийн сум дүүрэгт 17 мал үржүүлгийн техникч нар орон нутгийн зохиомол хээлтүүлгийн явуулын үйлчилгээ үзүүлэн ажиллаж 1814 толгой үнээнд хээлийн шалгалт хийн 1479 толгой үнээнд зохиомол хээлтүүлэг хийлээ. Зохиомол хээлтүүлгийн үйлчилгээнд үржлийн үнэт чанар нь үнэлэгдсэн ашиг шимт сүүний чиглэлийн Хар тарлан, хослмол ашиг шимт Алатау, Симменталь үүлдэр, Махны чиглэлийн Лимузин, Ангус үүлдрийн -196°C-ийн шингэн азотод гүн хөлдөөж хадгалсан   бухны үрийг ашигласан. Монгол улсын малын үржлийн Стратеги, бодлогод нийцүүлэн өндөр ашиг шимт бухны импортын гүн хөлдөөсөн үрийг ашиглан малчид, фермерүүдэд бухны ашиг шим, удам гарвалийн мэдээлэл, танилцуулыг өгч сурталчилан ажилласан.

Back to top button