Тэжээл тэжээллэг

ХЭЭЛТЭЙ МАЛЫН ТЭЖЭЭЛЛЭГ

Хээлтэй үнээний тэжээллэг: үнээний хээлтэй байх үеийн тэжээллэг нь урьд саамаар алдсан тэжээлийн шимт бодисыг нөхөх, хээлийн хэвийн өсөлтийг хангах, дагааийн сааманд ашиглах шимт бодисын нөөцийг хуримтлуулахад чиглэгдэнэ. Хээлтэй үнээний сүү ширгэсэн байх хугацаа 2 сараас доошгүй байна. Ямар ч малын хээлтэй үеийн тэжээллэг маш чухал бөгөөд энэ үед тэжээлээр дутагдсанаас төллөлтийн хүндрэл гарах, жилбэгүй төллөх, амьдрах чадваргүй болон амьгүй төл гаргах зэрэг хүндрэл гардаг. Тугаллах үнээний тарга хүч дундаас дээш байвал зохино.

Төрөл Хугацаа Хоногийн тоо Бүдүүн тэжээл (хоногт, кг) Хүчит тэжээл (хоногт, кг) Эрдэс (хоногт, гр)
Бух XI.1-IV.1 180 5.0 2.0 40
Үнээ XII.20-IV.20 120 3.5 0.8 30
Гунж XII.20-IV.20 120 3.5 1.0 30
Өсвөр XII.1-V.1 150 2.0 0.7 30

Хээлтэй хонь, ямааны тэжээллэг: эхийн хэвлийд байх үеийн ба эхээс гарсны дараа үеийн төлийн өсөлт, хөгжилт эх малын тэжээллэгээс ихээхэн хамаарна. Хээлийн эхний хагас буюу 12-13 долоо хоногт биед шаардагдах шимт, эрдэс, биологийн идэвхит бодисын хэрэгцээ эрс нэмэгдэнэ. Хээлийн хоёрдугаар хагаст бодисын солилцол эрчимжиж шимт, эрдэс, биологийн идэвхит бодис дутагдахад төлийн өсөлт, сүү болон ноосны гарц, чанарт сөрөг нөлөө үзүүлдэг. Хээлийн хоёрдугаар хагаст байгаа зусаг хонины тэжээлийн нормыг бүдүүн хониныхтой харьцуулахад 20-25 хувиар илүү байдаг. Мөн ихэр хурга гаргадаг, ноосны гарц өндөртэй хонинд хоногийн тэжээлийн нормыг 10-12 хувиар нэмэгдүүлэх хэрэгтэй.

Иймээс хээлтэй хонь, ямааг нэмэгдэл тэжээлээр хангаж чадвал торниун, эрүүл чийрэг, амьдрах чадвар сайтай төл хүлээн авна. Хавар эрт төллөх хонь, ямааны хээлийн хамгийн эрчимтэй өсөж, хөгжих үе, төллөхөөс хамаарч нэмэгдэл тэжээлээр тэжээж эхэлнэ.

Төрөл Хоногийн тоо Бүдүүн тэжээл (хоногт, кг) Хүчит тэжээл (хоногт, кг) Эрдэс (хоногт, гр)
Хуц, ухна 180 1.0 0.5 Давс, хужирыг дураар нь идүүлнэ.
Эм хонь, ямаа 30-35 0.5 0.2
Төлөг, борлон 120 0.5 0.2
Хурга, ишиг 120 0.2 0.1

Хээлтэй гүүний тэжээллэ: гүүг унагалах дөхсөн үед нь сайн тэжээллэгтэй байлгах шаардлагатай бөгөөд хээлтэй үед тэжээллэг хангалтгүй бол хээл тээх хугацаа сунжирч, хэвийн бус төллөлт явагдан сул дорой унага гарахаас гадна, жилбэ муутай төллөнө. Гүүний тарга хүч, бэлчээрийн хангамжийг харгалзан хоногт 4-5 кг өвс, 1.5-2.0 кг хүчит тэжээлээр тэжээнэ.

Back to top button