Тэжээл тэжээллэг

ТУГАЛЫН ТЭЖЭЭЛИЙН НОРМЧИЛОЛ

Сүүний чиглэлийн аж ахуйд тугалын сүүн тэжээлийн үе  буюу 6 сартай болох хугацаанд өсөлт хөгжилтийн хэвийн хэмжээг хангахын тулд:
Тугал эхээс төрсөний дараа 1 цагийн дотор эхийн гал уургаар угжиж амлуулна. Нэг удаад өгөх уураг сүүний хэмжээ тугалын амьдын жин, амьдрах чадвараас хамаарч 0,5-1,5 л байж болно. Эхийг сааж эхлэхийн өмнө бөгсөн бие, дэлэн, хөхийг бүлээн усаар угааж цэвэрлэн, хөхний бөглөөг гаргана.
Тугалыг 21 хоногтой болтол нь нэг бүрчилэн хайсанд байлгаж, дотор нь 15-20 см зузаан өвс, сүрэл дэвсэж, норсон хэсгийг өдөр бүр сольж байх ба эхний 7 хоногт эхийн уургаар хоногт 3-4 удаа, цаашид 2-3 удаа угжина. Хөрөв тугалд 1 удаад 36-38 градусын бүлээнтэй 2-2,5 л сүүг угжаар буюу саванд хийж өгнө. 21-ээс дээш хоногийн бойжилттой тугалыг нэг бүрчлэн хайснаас гаргаж, дор нь өвс сүрэл, модны үртэс, ариутгасан хөх бууц зэргийг дэвссэн байранд 5 эсвэл 6-гаар нь байрлуулж маллана.

Шүд нь гүйцэт ургаж борог тэжээлд ороогүй тугалыг эхний 1 сард өтгөн сүүгээр угжиж, 2 дахь сараас нь эхлэн бага зэргийн нэмэгдэл болон эрдэс тэжээлийг өгч өтгөн сүүний хэмжээг багасгана. Эхний нэг сард тугал хоногт 5-6 л, 2 дахь сараас хоногт 4 л, 3 дахь сард хоногт 3 л эхийн сүү, 2 дахь сараас эхлэн өгч байгаа эхийн сүүний их багын хэмжээнд тохируулан 7-9 л машиндсан сүү буюу сүү орлох тэжээл нэмж өгнө.
Үүний зэрэгцээ 2 дахь сараас эхлэн дараах тэжээлийг өгнө

Тугалын нас /сар/ Хүчит тэжээл /хошуу будаа, арвайг няцалж өгөх, багсармал тэжээл/ Үндэс үртэн /лууван, манжин/ Өвс Дарш Эрдэс тэжээл
2 0,3-0,5 кг 0,5-1 кг 0,5-0,6 кг Сайн чанарын өвс 15 гр
3 0,7-1,2 кг 2-2,5 кг 0,5-1 кг 20 гр
4 1,2-1,6 кг 2-2,5 кг 1-1,5 кг 20 гр
5 1,6-1,7 кг 2 кг 2-2,5 кг 2,5-3 кг 20 гр
6 1,7-1,8 кг 1-2 кг 2,5-3 кг 5-6 кг 20 гр
6-12 2 кг 3 кг /бүдүүн тэжээл/ 5 кг 12 кг 30 гр
13-18 2,5 кг 4 кг 6,2 кг 18 кг 40 гр
18-дээш 3 кг 4,5 кг 7,5 кг 22 кг 50 гр

Тугал өсвөр үхэрийг хүйтний улиралд байран маллагаанд байлгаж хоногт 3 удаа тэжээж, 2-оос доошгүй удаа услаж, байр дэвсгэрийг өдөр бүр цэвэрлэж, байрны дулаан, харьцангуй чийг, агаарын солилцоо зэргийг тохируулж, байрны агаарт байх хорт хийн хэмжээг нормоос хэтрүүлэхгүй байлгавал зохино.

Б.Солонго

Back to top button