Цөм сүрэг

Увс аймаг

БАЯД ҮҮЛДРИЙН ХОНИЙГ УВС АЙМГИЙН МАЛЧИН, ХЯРГАС, ЗҮҮН ГОВЬ,ТЭС  СУМУУДАД  ҮРЖҮҮЛДЭГ.

Баяд үүлдрийн хонь

Баяд үүлдрийн хонийг Увс аймгийн Малчин, Хяргас, Зүүн говь,Тэс  сумуудад  үржүүлдэг.
Зүс,галбир,бие цогцос: Нийт хонины 30 гаруй хувь нь хар бараан толгойтой цагаан зүстэй, Энэ үүлдрийн хонины биеийн хэсгүүд нь тэнцүүхэн хөгжсөн чийрэг бие цогцостой, тэсвэр хатуужил сайтай, хуцны 78% эм хонины 47% эвэртэй, борвио хүрэхгүй богино дугираг хэлбэрийн өөхөн сүүлтэй мах-өөх- ноосны хэвшилтэй.
Ашиг шим:Баяд үүлдрийн хонь мах- ширүүвтэр ноосон ашиг шимтэй.Хонины намрын амьдын жин эм хонь дунджаар 56 – 58кг, эр хонь 60 – 90 кг, охин төлөг 45 – 50 кг , төлгөн хуц  51 – 55 кг. Ноосны гарц дунджаар хуцных 2.16 кг, эм хонь 1.82 кг, эр хурга  0.43 кг,  эр хонины  ахар 0.57 кг хүрдэг.

Холбоотой мэдээлэл

Back to top button