Цөм сүрэг

ДУНДГОВЬ АЙМАГ

Монгол үүлдрийн хонь

Монгол үүлдрийн хонины цөм сүргийг Дундговь аймгийн Хулд суманд үржүүлдэг.

Зүс,галбир,бие цогцос: Зонхилох зүс нь бор нүдэн, бор халзан,   хар халзан , хар, хүрэн туурайтэй, их бие нь цагаан зүстэй,чийрэг бие цогцостой ,үл мэдэг монхордуу хамартай, хуц нь ихэвчлэн эвэртэй, эм хонь нь эвэргүй  урт махлаг хүзүүтэй, арьс үрчлээгүй , өргөн гүн цээжтэй, тэгш шулуун нуруутай, дүгрэг хэлбэрийн өргөн том зузаан өөхөн сүүлтэй

Ашиг шим: мах-өөх- ширүүн ноост  ашиг шимийн чиглэлтэй юм..Баруун аймгуудад биеэр том,төв хэсгээр жижиг,зүүн аймгуудад дунд зэргийн биетэй хонь үржүүлдэг.  Гэхдээ тус орны  төв хэсгийн  халх  хонины  дотроос Төв  аймгийн Баянцагааны хонь  биеэр том, жин ихтэй  махан ашиг шим арвинтай  байдаг.  Баянцагааны  хонинд сээр,  харцага,  хавирганы илүү  нугалам  бүхий  хувьсамтгай хонь  нилээд элбэг  бөгөөд үржлийн тохиромжтой хэвшлийн  бүдүүн хуц намар 68,0 – 72,0 кг, эм хонь 52,0 – 58,0 кг жин хүрдэг.

Монгол үүлдрийн ямаа

Монгол үүлдрийн ямааг тал хээрийн ба говийн  аймгуудын ихэнхи сумуудад голлон үржүүлдэг.

Үржүүлэг: Нутгийн монгол ямааг ноолуурын гарц,жингээр шилэн сонголт хийж шилмэл хэсгийг өөр дотор нь үржүүлжээ.

Зүс,галбир,бие цогцос: Монгол үүлдрийн ямаа зүсээр жигд биш хар ,цагаан, хөх,алаг,орог, улаан шар, шаргал зүсмийн ямаа элбэгтэй.Монгол үүлдрийн  ямаа ноолуурын хэв шинжтэй, бие бялдар чийрэг, галбирын түгээмэл согоггүй, бие харьцангуй уртавтар, навтгардуу хондлой өндөр, цээжин бие булчингийн хөгжил сайтай, толгой хөнгөн, хошуу шөвгөр, эр эм  хүйсний ялгаа сайн илэрсэн, ихэнхи  нь эвэртэй ,биеээр жижгэвтэр , бэлчээрийн маллагаанд сайн зохицсон.

Ашиг шим:  Монгол ямааны  ухны ноолуур 230 гр ( 210- 360 ) хялгас 235 г  ( 200-380 ) эм ямааных ноолуур 224 г   ( 190-230 ) хялгас 231 г  ( 215-275)  ноолуурын урт  4,73 6,67 см, нарийн 13.09- 16.05 мкм , Монгол ямаа саалийн хугацаанд 56-60 литр  сүү өгдөг.

Монгол ухна дунджаар 50-60 кг, эм ямаа 33- 40 кг,ишигний төрөх үеийн жин 2.38-2.79 кг,9 сартайд 17-19.5 кг хүрнэ.  Монгол ямааны ноолуур, ноосон , махан ,сүүн ашиг  шимийг нэмэгдүүлэх үржлийн ажлын үр дүнд үүлдэр,үүлдрийн хэсэг омогийн ямаануудыг бий болгожээ.

Холбоотой мэдээлэл

Back to top button