Цаг үеийн мэдээ

“ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЕХНОЛОГИ ИННОВАЦИ – 2018” СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭНД ХХААХҮЯ-ЫГ ТӨЛӨӨЛӨН АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монгол улсын нийгэм эдийн засгийн бүхий л хүрээнд мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээх, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх, түүний үр шимийг хүртэх, түгээн дэлгэрүүлэх, үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх, биет бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилготойгоор жил бүр “Монголын инновацийн 7 хоног” зохион байгуулагддаг юм. ШУТСангийн санаачлага дор энэ жилийн “Монголын инновацийн 7 хоног – 2018” арга хэмжээг “Хөдөө аж ахуйн технологи инноваци – 2018” сэдвээр БСШУСЯ, ХХААХҮЯ, ХААИС, ШУТИС, Дархан-Уул аймгийн ЗДТГ-тай хамтран 2018 оны 5 дугаар сарын 8,9 – ний өдрүүдэд форум үзэсгэлэнг анх удаа зохион байгуулж байна

Орон нутгийн засаг захиргааны оролцоог нэмэгдүүлсэнээр хөдөө аж ахуй , газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, компани, бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийг эрдэм шинжилгээ судалгаа хөгжүүлэлт, инноваци, шинэ техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг форум үзэсгэлэн худалдаатай хослуулснаар төр-эрдэм шинжилгээний байгууллага-хувийн хэвшлийн инновацийн түншлэлийн цар хүрээг нэмэгдүүлэх боломж олгох юм. Үзэсгэлэнд хөдөө аж ахуйн инновацийн төслийн үр дүнд гарсан биологийн идэвхит бүтээгдэхүүн, тэжээлийн ургамал, шинэ сорт үр тариа, ургамал хамгаалал, бордоо, эрчимжсэн мал аж ахуй, малын үүлдэр угсаа, бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэл, ХАА-н техникийн үйлдвэрлэл, барилгын материал, био халаагуур, сэргээгдэх эрчим хүч, уул уурхайн нөхөн сэргээлт технологийн загвар, байгаль орчинд халгүй технологи, зэрэг 200 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг  Дархан-уул аймгийн иргэдэд танилцуулж байгаа бөгөөд “Монгол технологи” хөгжүүлэх, инновацийн хөгжлийн өнөөдөр ба ирээдүйн арга замыг хамтдаа хэлэлцлээ. Энэхүү “Хөдөө аж ахуйн технологи инноваци – 2018” сэдэвт үзэсгэлэнд 580 аж ахуй нэгж оролцсоноос 38 байгууллага бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчиллаа. ХХААХҮЯ-ийг төлөөлөн Малын удмын сангийн үндэсний төв оролцож МАА-тай холбоотой олон үйл ажиллагааг танилцуулсан ба иргэд гүн хөлдөөж хадгалсан үр, зохиомол хээлтүүлгийн талаар илүү их сонирхож мэдээлэл авч байлаа.

Холбоотой мэдээлэл

Back to top button