Цаг үеийн мэдээ

МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХАРЬЯА 11 АЙМАГ ДАХЬ ЦӨМ СҮРГИЙН САЛБАР НЭГЖИЙН МЕНЕЖЕРҮҮДИЙН 2017 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2017 оны 12 дугаарсарын 22-ны өдөр Малын удмын сангийн үндэсний төвийн харьяа 11 аймаг дахь цөм сүргийн салбар нэгжийн менежерүүдийн 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангийн хурлыг хийлээ. Уг хуралд ХХААХҮЯ-ны БТГ-ын Мал аж ахуйн бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ph.D Г.Сувдаа “Генетик нөөцийн тухай хууль”-ийн танилцуулга, МЭҮГ-ын Мал үржлийн хэлтсийн дарга Д.Батсүрэн “Малын үржлийн талаар төрөөс баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийж оролцов. Мөн МААЭШХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Б.Нарантуяа хүрэлцэн ирж цөм сүргийн салбар нэгжүүдийн менежерүүдэд ноос, ноолуурын микроныг ланометр ашиглан хэрхэн харах талаар сургалт зохион байгууллаа. Цаашид орон нутагтаа ноос ноолуурын микроныг тодорхойлдог жижиг хэмжээний лабораторийг ажиллуулахаар төлөвлөж байна.
Цөм сүргийн салбар нэгжийн менежерүүд 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар танилцуулж гарсан алдаа дутагдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа. Энэ жилийн хувьд цөм сүргийн малын тоо 13377 хүрч өмнөх оныхоос 500 гаруй толгойгоор өссөн байна. Мөн үржилд 670 толгой хээлтүүлэгч мал бойжуулж, 126 толгой хээлтүүлэгч мал үржилд худалдан борлуулсан байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс өвс боодлоор 540 боодол, задгайгаар 102 тн байгалийн хадлан, 34 тн хужир шүү бэлтгэн авсан байна. Менежерүүдийн ажлыг дүгнэн байр эзлүүлж “Шилдэг менежер”-ээр тодорсон 3 менежерийг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Мөн цөм сүргийн салбар нэгжийн менежерүүд ХХААХҮЯ-ны шинэ жилийн арга хэмжээнд оролцоод нутгийн зүг буцлаа.

Холбоотой мэдээлэл

Back to top button