ҮР ХӨВРӨЛЦаг үеийн мэдээ

БОГ МАЛД ХӨВРӨЛ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ДЭВШИЛТЭТ АРГА ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛСНИЙ ҮР ДҮН ГАРЧ БАЙНА

МУСҮТ-ийн харьяа Хэнтий аймгийн Цөм сүргийн салбар нэгжид үржүүлж буй нарийвтар ноост “Тал нутгийн цагаан” үүлдрийн хонины суурьт үзлэг хийж биеийн галбир, үүлдэрлэг байдал, ангийн дугаар, зүс, дэлэн, нас, хүндрэлгүй төллөдөг эсэхийг харгалзан 6 толгой донор, 35 толгой  тээгч хонийг сонгон авч МУСҮТ-ийн мэргэжилтнүүдийн баг биотехнологийн дэвшилтэт арга болох үр хөврөлийг шилжүүлэн суулгах ажлыг хийж 4 толгой донороос хөврөл зайлан авч ,нийт 13 толгой тээгч хонинд мэс заслын аргаар үр хөврөл шилжүүлэн суулгаж, 75 толгой хонинд зохиомол хээлтүүлэг хийсэн ажлын үр дүн гарч эхэллээ.

Тал нутгийн цагаан үүлдрийг үүлдрийг бий болгохдоо монгол хонийг нарийн ноост Алтай, Өвөр байгаль үүлдэр, нарийвтар ноост Цигай үүлдэртэй эрлийзжүүлж тохиромжтой хэвшлийг өөр дотор нь үржүүлэх аргыг хэрэглэжээ.
Үүлдрийг зохион бүтээгч нь эрдэмтэн Г.Батсүх, зоотехникч Б.Түмэнхишиг, Д.Саарал нар бөгөөд 1992 онд үүлдрээр баталгаажуулсан юм. Тал нутгийн цагаан үүлдрийн хонийг Хэнтий аймгийн Хэрлэн, Сүхбаатар аймгийн Асгат суманд үржүүлдэг.
Энэ үүлдрийн хонь Дорнодын уужим тал нутгийн бэлчээр, маллагааны нөхцөлд зохицсон, мах, ноосны хэвшлийн нарийвтар ноостой. Ноос нь багц хэлбэртэй, нэхмэл сүлжмэл хийхэд тохирох сайн чанарын арьстай.
Төлөрхөг чанар сайн /130%/. Үржлийн хуц дунджаар 75.0 кг, эм хонь 55.0 кг жинтэй. Нас гүйцсэн хуц 4.2 кг, эм хонь 2.6 кг, охин төлөг 2.1 кг ноос өгдөг. Ноосны дундаж урт 7.0 см, нарийн нь 25.1-43.0 мкм. Ноосны цэвэр гарц 56%. Эр шүдлэн хонь 42.2 кг жин татаж 18.8 кг гулууз махтай. Махны гарц 44.5 хувь байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button