ҮР ҮЙЛДВЭРЛЭЛ

ҮР ҮЙЛДВЭРЛЭЛ

Малын удмын сангийн үндэсний төвийн үндсэн үйл ажиллагааны  нэг нь үр үйлдвэрлэл юм. “Малын удмын сан, эрүүл мэндийг  хамгаалах тухай” хуулийн 4.2.3, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн 3.2.2.2 дэхь зорилтын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.
Үр үйлдвэрлэхэд  хээлтүүлэгч малаас технологийн дагуу үр авч, генийн санд хадгалах ажил нь 2 үндсэн зорилготой.

  1. Монгол улсад албан ёсоор баталгаажсан 45 гаруй үүлдэр, омгийн малын удмын санг хамгаалах стратегийн зорилгоор эдгээр үүлдрийн шилмэл хээлтүүлэгчээс үр авч, гүн хөлдөөн үндэсний генийн санд хадгалах.
  2. Зохиомол хээлтүүлэгт ашиглах зорилгоор Монгол оронд гадаад орноос импортлон оруулж,  нутагшуулж, цэврээр үржүүлж буй өндөр ашиг шимтэй хээлтүүлэгч малаас үр үйлдвэрлэх.

Back to top button