Салбарын мэдээ

САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

 2018 оны Үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Монгол улсад албан ёсоор баталгаажсан 47 үүлдэр, омгийн малын удмын санг хамгаалах, хадгалах зорилгоор Торгууд, Дархад, Үзэмчин үүлдрийн хуцнаас 200 /тун/ үр, Баяндэлгэрийн улаан, Эрчмийн хар  үүлдрийн ухнаас 200 /тун/ үр нийт 300 /тун/ үр авч, гүн хөлдөөн генийн санд хадгалах, зохиомол хээлтүүлэгт ашиглах зорилгоор бэлтгэн хорио цээр хүлээлтийн хугацаанд /14 хоног/  шилжүүлэн ажиллаж байна.

Мөн Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажиллах ажлын хүрээнд тус хүрээлэнгийн Малын нөхөн үржихүйн биотехнологийн лабораторит эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан, Гистологийн лабораторийн эрдэм шинжилгээний дадлагажигч нартай үр үйлдвэрлэлийн ажил хамтран гүйцэтгэж байна.  Дээрх эрдэм шинжилгээний ажилтан нь “Монгол хуцны биологи физиологийн хөдлөл зүйн онолын суурь судалгаа”  сэдвийн хүрээнд шилмэл хээлтүүлэгчийн харайлтын тоо, үрийн чанарын үнэлгээ, үр үйлдвэрлэх технологийн  талаар судалгааг хийж байна

Холбоотой мэдээлэл

Back to top button