Цаг үеийн мэдээ
Хонины махлаг чанарт нугаламын тооны хувьсамж/ Илүү нугалам/-ийн нөлөө болон түүнийг нөхцөлдүүлэгч генийн генотипийн судалгаа”
Хонины махлаг чанарт нугаламын тооны хувьсамж/ Илүү нугалам/-ийн нөлөө болон түүнийг нөхцөлдүүлэгч генийн генотипийн судалгаа"
БШУЯ-ны захиалгат Онолын суурь судалгааны “Хонины махлаг чанарт нугаламын тооны хувьсамж/ Илүү нугалам/-ийн нөлөө болон түүнийг нөхцөлдүүлэгч генийн генотипийн судалгаа” төслийн гүйцэтгэгч “Шинжлэх ухааны паркийн захиргаа” ШУТҮН төслийн генетик судалгааны ажлыг явуулах, лабораторийн тоног төхөөрөмжийг бүрэн ашиглах, ажилтнуудыг чадваржуулах зорилгоор МУСҮТөвийн Молекул-генетикийн лабораторитой хамтран ажиллах гэрээ байгуулан судалгааны ажлыг эхлүүлэв.
“Шинжлэх ухааны паркийн захиргаа” ШУТҮН-ийн лабораторийн эрхлэгч Доктор П.Чимгээгээр удирдуулсан тус генетик судалгааны ажлын хүрээнд Төв аймгийн Баянцагаан суманд маллан өсгө ж байгаа илүү нугаламт Баянцагаан хонины чихний эдээс ДНХ ялгах, ялгасан ДНХ-д чанарын шинжилгээг гель электрофорез тавьж шалгах зэрэг эхний шатны судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ. Гель электрофорезийн үр дүнгээр нийт хонины чихний эдээс ялгасан ДНХ дараагийн шатны судалгаанд ашиглах боломжтой чанарын шаардлага хангасан байлаа.