Uncategorized

Баянхонгор-ЦСҮАА

БАЙДРАГ ҮҮЛДРИЙН ХОНЬ

Байдраг үүлдрийн хонийг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд цэврээр үржүүлдэг.

Зүс,галбир,бие цогцос: Голлох зүс нь цагаан,  толгойн хэсэгт хар бор нүдэн ,халзан , толгой жижгэвтэр, монхордуу хамартай, ууц нуруу тэгш шулуун, хөлийн гишгэлт өргөн  шулуун, сүүл нь нутгийн монгол  хониныхоос  арай урт , чамаар хониныхоос арай богино, том биетэй, чийрэг бие цогцостой.

 Ашиг шим: Байдраг үүлдрийн хонь мах-өөхний ширүүвтэр ноосны чиглэлийн ашиг шимтэй. Ноосны гарц сүргийн хэмжээнд хуцных 2.0-2.9 кг,эм хониных 1.6-1.8 кг,шилмэл хуцнаас 3.5-4.0 кг,эм хониноос 2.0-3.0 кг байдаг

Үржлийн хуцны амьдын жин 69.5 кг,эм хонь 52.7 кг харин шилмэл хуц 86.0 кг, эм хонь 65.0  кг хүрнэ

Холбоотой мэдээлэл

Back to top button