Uncategorized

Өмнөговь-ЦСҮАА

ГОВЬГУРВАНСАЙХАН ҮҮЛДРИЙН ЯМАА

Говь гурван сайхан үүлдрийн ямааны үржлийн цөм сүргийг Өмнөговь аймгийн Булган суманд  үржүүлдэг.

Зүс,галбир,бие цогцос: Энэ  үүлдрийн ямааны үндсэн зүс хар,ноолуур нь сайн ургасан үедээ бор саарал зүстэй,бие бялдар чийрэг, галбирын ямар нэгэн согоггүй, дунд зэргийн биетэй, түргэн өсөлттэй,ноолуурын гарц,сүүлэг чанар,биеэр томорхог байдлыг эцэг Дон үүлдрээс,бэлчээр ашиглах ,тэсвэр хатуужлыг эх монгол үүлдрээс тус тус  удамшуулсан.

  • Ашиг шим: Амьдын жин дунджаар ухных 55 кг, эм ямааных 40 кг, ухны ноолуурын гарц 0,6-0,8 кг, нарийн 17,23 мкм, эм ямааных 0,4-0,5 кг , нарийн 15,21 мкм ,  ноолуурын урт 9,58 – 9,83 см хялгасны урт 5,31 – 6,32 см , нийт үсэн дахь ноолуурын хэмжээ 71,5- 82,3%  эзэлдэг. Үржлийн шилдэг ухнаас 1,4 кг , эм ямаанаас 1,0 кг ноолуур  самнадаг. ГГС үүлдрийн ямаа махан ашиг шимээр монгол ямаанаас дутахааргүй ноолуурын гарцаар 2,1 дахин, сүүний гарцаар 27,8- 35,3 хувиар илүү, нядлагын гарц 43,9% , гулуузны жин 12,9 кг үүнээс мах 10,9 кг, яс 2,43 кг ба 1 кг ясанд 4,48 кг мах ноогддог.  Төлөрхөг чанараар  100 эхээс 110 – 115 ишиг гардаг.

ГАЛБЫН ГОВИЙН УЛААН ҮҮЛДЭРИЙН ТЭМЭЭ

Галбын говийн улаан тэмээ нь өргөн тавиу цээж хэвлий, матаас сайтай хавирга, урт уужим ташаа хондлой, бахим бүдүүн борви, богиновтор бадриун мөчтэй, ачилга хөллөгөө, алсын аян тээвэрлэхэд илүү тохиромжтой, бие цогцосын хувьд лагс зузаан, махлаг чамбай, чийрэг нягт хэвшил голлох бөгөөд бие томтой, амьдын жингээр бусад үүлдрийн тэмээнээс илүү байдаг.  Мөн тэмээний 66.7 хувь нь улаан, хүрэн, бор, 33.3 хувь нь шар болон бусад зүсний тэмээ эзэлдэг.

Холбоотой мэдээлэл

Back to top button