Uncategorized

Сүхбаатар-ЦСҮАА

ҮЗЭМЧИН ҮҮЛДРИЙН ХОНЬ

Үзэмчин үүлдрийн  хонины цөм сүргийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд үржүүлдэг.

Зүс,галбир,бие цогцос: Үзэмчин хонины толгой,хөл нь  улаан,хар, их биены хэсэг цагаан зүстэй,үүлдрийн  хонь    дорнод тал хээрийн  бүс нутагт,  жилийн дөрвөн улиралд  дан билчээрийн  маллалгаанд зохицсон  чийрэг  бие цогцостой  тэсвэр хатуужил  сайтай мах булчигийн хөгжилт  сайн өргөн гүн цээжтэй,  богиновтор хөлтэй, лагс,   уртавтар биетэй, махлаг  шинжийн хонь юм.

Ашиг шим: Үзэмчин үүлдрийн хонь мах- өөхний ширүүн ноостой. Хуцны амьдын жин 70 кг, эм хониных 55 кг, төлгөн хуцных 48 кг, охин төлөгнийх 45 кг бэлчээрээр таргалах чадвар,  махан ашиг шимийн  үзүүлэлт сайтай.Үржлийн хуцнаас дунджаар 1,4 кг  , эм хониноос 1,3 кг , эр төлөгнөөс 0,9 кг  охин төлөгнөөс 1,0 кг ноос авна.

БАЯНДЭЛГЭРИЙН УЛААН ҮҮЛДРИЙН ЯМАА

Баяндэлгэр үүлдрийн ямааны цөм сүргийг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд үржүүлдэг.

  • Зүс,галбир,бие цогцос: Баяндэлгэр омгийн ямаа гол төлөв улаан, үзмэн хүрэн,шаргалдуу зүстэй,биеийн хэсгүүд тэнцүү хөгжсөн,дунд зэргийн толгойтой,босоо шулуун ба мушгиа даргай эвэртэй,богиновтор бахим хүзүүтэй,цээж өргөн,гүн,сэрвээ хондлойн өндөр ойролцоо,хөл бахим зөв тавилттай,туурай тэгш сайн хөгжилттэй ,ихэнхи нь чийрэг,зарим нь болхидуу бие цогцостой.

Ашиг шим: Голлох ашиг шим нь ноолуур юм.Үсэн бүрхүүл нь сахлаг шаргал,улаан хүрэн өнгийн хялгас,ялимгүй улбар туяа бүхий цагаан цайвар өнгөтэй уян зөөлөн торгомсог,хуурайшиж хугардаггүй ноолуураас тогтоно. Бүдүүн ухны ноолуурын гарц 330 гр, борлон ухных 260 гр, эм ямааных  340 гр,  охин борлогийнх 250 гр, хялгасны гарц дунджаар 230 гр, ноолуурын  нарийн дунджаар 13-15 мкм,ердийн урт ,5-4 см, хялгасны урт 6,5-9 см,70-85 орчим мк бүдүүн ширхэгтэй,цайвар өнгөтэй, чанар сайтай,  боловсруулах үйлдвэрт  эрэлт хэрэгцээ ихтэй.

Холбоотой мэдээлэл

Back to top button