Uncategorized

Хэнтий-ЦСҮАА

ТАЛ НУТГИЙН ЦАГААН ҮҮЛДРИЙН ХОНЬ

Тал нутгийн цагаан үүлдрийн хонийг Хэнтий аймгийн Хэрлэн суманд  цэврээр  үржүүлдэг.

Зүс,галбир,бие цогцос: Тал нутгийн цагаан үүлдрийн хонь цагаан зүстэй,хуц эвэртэй, эм хонь ихэвчлэн эвэргүй, чийрэг бие цогцостой , гол онцлог нь ноосорхог чанар сайтай.

Үржүүлэг: Нутгийн ширүүн ноост монгол хонийг нарийн ноост Алтай, Өвөрбайгаль, нарийвтар ноост Цигай  үүлдрээр эрлийзжүүлж  II III  үеэс тохиромжтой хэвшлийн шаардлага хангасныг өөр дотор нь үржүүлж  нарийвтар ноост  тал нутгийн цагаан  үүлдрийн хонийг бий болгожээ

Download modifiedapk

Ашиг шим:  Мах- нарийвтар  ноост ашиг шимийн чиглэлтэй. Үржлийн хуцны амьдын жин  72.1 кг, эм хонь 53.4 кг, төлгөн хуц 48.3 кг, охин төлөг 43.7 кг ,хурганы төрөх үеийн жин дунджаар 4.1 кг,8 сартайд 33-35 кг хүрнэ. Тал нутгийн цагаан үүлдрийн хонины нарийвтар ноос багц хэлбэртэй,  урт нь 8 – 12 см,  ихэвчлэн 50, 56 чанартай. Ноосны гарц хуцных 4.29 кг, эм хониных 2.67 кг, охин төлөгнийх 2.16 кг байв. Төлөрхөг чанар 100 эхээс 100-130 төл хүлээн авдаг.

Холбоотой мэдээлэл

Back to top button