Uncategorized

Дорнод-ЦСҮАА

МАХНЫ ЧИГЛЭЛИЙН БАРГА ҮҮЛДРИЙН ХОНЬ

Барга үүлдрийн  хонийг Дорнод аймгийн Цагаан-Овоо  суманд  үржүүлдэг.

Зүс,галбир,бие цогцос: Барга үүлдэр хонь толгой дунд зэргийн хэмжээтэй, ялимгүй монхордуу, ихэвчлэн эвэргүй , хүзүү махлаг, сэрвээ намхан  бусад омгийн болон нутгийн монгол хониноос бие нь уртлаг,өргөн гүн цээжтэй, нуруу ууц шулуун, өргөн ,хангалттай махлаг, ууцандаа өөхөн хуримтлал ихтэй учир  цээж рүүгээ тонгоруу  бөгтөр байдалтай харагдана.

Ашиг шим:Барга үүлдрийн хонь мах-өөхний  ашиг шимтэй, Үржлийн шилмэл хуц намар 74,6 кг, эм хонь 65 кг жинтэй. Махан ашиг шим сайтай, дунджаар эм хонины нядалгааны жин 24,3кг эр төлөгийнх 20,0 кг, эр хурганых 13,5кг,   нядалгааны гарц 43,0 – 46,3 хувь байдаг

ДОРНОД МОНГОЛЫН УЛААН ҮҮЛДЭР

Тархалт:Дорнод Монголын улаан үхрийг Дорнод аймгийн Халх гол, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд цэврээр үржүүлж байна.

Бий болгосон үржил селекцийн арга: Дорнод, Сүхбаатар аймгийн үхэр сүргийн дотор ардын уламжлалт селекцийн үр дүнд бий болсон махны хэв шинж хадгалсан үхрийг шинжлэх ухааны үндэслэлтэй өөр дотор нь сонгон үржүүлж,  Дорнод Монголын улаан үхрийг бий болгожээ.

Ашиг шимийн үндсэн чиглэл: Махны

Дорнод талын махны хэвшлийн үхрийн онцлог:Дорнод Монголын улаан үхэр нь жилийн турш бэлчээрийн маллагаанд Монгол үүлдрийн үхэртэй ижил нөхцөлд маллагдаж байгаа боловч 18 сартай охин бяруу 263 кг, нэмрийн гунж 307 кг, дөнж 355 кг жин татаж байгаа нь нутгийн үхрийн дундаж үзүүлэлтээс 50-60 кг-аар илүү байна. Зүс нь хар улаан ихэвчлэн мухар байдаг онцлогтой.

Холбоотой мэдээлэл

Back to top button