ЗОХИОМОЛ ХЭЭЛТҮҮЛЭГ
МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БОЛОН БНСУ-ЫН “ЖИ-СИ-ЭС” ТББ-ИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД
Малын Удмын Сангийн Үндэсний төв болон БНСУ-ын “Жи-Си-Эс” ТББ-ийн хамтын ажиллагааны хүрээнд
Малын удмын сангийн үндэсний төв БНСУ-ын “Жи-Си-Эс” ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хоршооны үйл ажиллагаагаар өрхийн орлого нэмэгдүүлэх, орон нутгийн үхэр сүргийн үүлдэр сайжруулах төсөл”-ийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт, Ар шижир, Жаргалант, Шар хад, Нарийн, Цагаан хөтөл газруудаар зохиомол хээлтүүлгийн явуулын үйлчилгээ үзүүлэх мал үржүүлгийн техникч, мэргэжилтнүүдийн хамтарсан мэргэжлийн баг ажиллаж сүүний үхрийн аж ахуй эрхэлж буй 70 гаруй өрхийн 600 толгой үнээнд хээл шалгалт, 140 толгой үнээнд зохиомол хээлтүүлэг хийж , 300 толгой үнээний зохиомол хээлтүүлгийн захиалга аваад байна.