Мэдээ мэдээлэл

”ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ-ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ” АЯНД НЭГДЛЭЭ

Малын удмын сангийн үндэмний төвийн албан хаагчид “Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг аян”-д нэгдэж, “Цагаан тууз” зүүж, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхээ илэрхийллээ.

Жендэрт суурилсан хүчирхийлэлд хэн ч өртөж болох ч судалгаагаар ихэвчлэн охид, эмэгтэйчүүд үүнд өртдөг байна. Хүчирхийлэл үйлдэгчдийн 90 хувь нь эрэгтэйчүүд байдаг гэдгийг аяныг зохион байгуулагчдын зүгээс мэдээлсэн юм.

Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн бүр адил үнэ цэнэтэй, тэгш эрхтэй. Тиймээс хүний эрхийн ноцтой зөрчил болох жендэрт суурилсан аливаа хүчирхийлэл, дарамт, ялгаварлан гадуурхах байдалтай тэмцэж, таслан зогсоохыг уриалж байна

Холбоотой мэдээлэл

Back to top button