Цаг үеийн мэдээ

ХАНГАЙ ҮҮЛДРИЙН ХОНИНД ЗОХИОМОЛ ХЭЭЛТҮҮЛЭГ ХИЙСЭН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭС

Малын удмын сангийн үндэсний төвийн харьяа Булган аймгийн цөм сүргийн салбар нэгжид үржүүлж буй нарийн ноост Хангай үүлдрийн эм хонинд гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийсэн ажлын үр дүн гарч одоогийн байдлаар 8 толгой төл хүлээн аваад байна. Нарийн ноост Хангай үүлдрийн хонь нь Булган аймгийн Бүрэгхангай суманд хаваржиж байгаа бөгөөд төвийн мэргэжилтнүүд хуваарь гарган малчны суурьт очиж төл хүлээн авахад мэргэжил арга зүйгээр ханган ажиллахаас гадна хурганы дулаан элгэвч оёж,  малчин айлд хүргээд байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button