Монгол Улсынхаа ард иргэдийг эрүүл экологийн хүнсээр хангах, эрчимжсэн мал аж ахуйн бодлогыг хөгжүүлэх, биотехнологийн дэвшилтэт арга туршлагыг өнөөгийн нийгэмд түгээн дэлгэрүүлэх нөр их үйлсэд өөрийн оюун ухаан, сэтгэл, хүчээ харамгүй дайчлан хөдөлмөрлөж буй мал аж ахуйн салбарын , ажилтан, албан хаагч, мэргэжилтэн, малчид та бүхэндээ ажлын амжилт, бүтээлийн дээдийг хүсэн ерөөж мэндчилж байна.
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний төв нь өмнөө тавьсан бодлого зорилтоо тодорхойлон мал сүргийг эрчимжүүлэх үүргээ ханган биелүүлж, нэгжээс авах ашиг шимийг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна Монгол оронд үржүүлж буй 58 үүлдэр, Омгийн мал болон гадаадаас сайжруулагчаар авсан малын генийн санг бүрдүүлж, хадгалах, хамгаалах, хээлтүүлэгч малаас үржүүлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж мөн орчин үеийн дэвшилтэд технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж үр хөврөл шилжүүлэн суулгах, мал үржлийн ажил үйлчилгээнд генийн болон инженерчлэлийн ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна
Цаашид бид өндөр ашиг шимт малаас үржүүлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар мал сүргийг эрчимжүүлэх, үүлдэр угсааг сайжруулахад бодлого зорилтоо чиглүүлэн ажиллана
Малын удмын сангийн үндэсний төвийн захирал П.Ганхуяг