Малын удмын сангийн үндэсний төвийн генийн санд дотоодод үйлдвэрлэсэн болон импортоор оруулж ирсэн арвин ашиг шимт хээлтүүлэгч малын 64,757 мянган тун гүн хөлдөөсөн үр хадгалагдаж байна.
Үүнд
Бухны үр
Сүүний чиглэлийн Хар тарлан,
Хосломол ашиг шимт Алатау, Абондонс, Симменталь
Махны чиглэлийн Ангус, Герефорд, Лимузин үүлдрүүдийн нийт 37,086 тун үр генийн санд хадгалагдаж байна.
Хуцны үр
Нарийн, нарийвтар ноост хонь: Авсралийн меринос, Хангай, Орхон, Ерөө, Тал нутгийн цагаан , Жаргалант,
Ширүүн ширүүвтэр ноост хонь: Байдраг, Барга, Баяд, Үзэмчин, Сартуул, Халх,
Мах, ноосны чиглэлийн хонь: Дорсет, Эдельбайев, Суффолк,
Арьсны чиглэлийн хонь: Каракуль, Сүмбэр зэрэг үүлдрүүдийн нийт 25,878 тун үр генийн санд хадгалагдаж байна.
Ухны үр
Ноолуурын чиглэл: Завхан Буурал
Ноосны чиглэл: Өнжүүл
Сүүний чиглэл: Заанен, Альпин үүлдрүүдийн нийт 1,793 тун генийн санд хадгалагдаж байна.